UGLOO” аппликэйшны үйлчилгээний нөхцөл

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

     Энэхүү  үйлчилгээний нөхцөл нь ОНЧ-ЭНХ ББСБ” ХХК-ны “UGLOO” зээлийн аппликейшнаар дамжуулан харилцагчаар бүртгэх, зээлийн тооцоолол хийх, цахим зээл авах, зээлийн гүйлгээний хуулга харах, зээл буцаан төлөхтэй холбоотой  таны хувийн болон санхүүгийн  тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг зээлийн нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм.

    Та үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн гэсэн тэмдэглэгээг сонгож манай байгууллагаас хүргүүлсэн утасны дугаарт баталгаажуулах /6 оронтой тоо/-г хүлээн авч, заасан горимын дагуу баталгаажуулсанаар дор дурьдсан үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.

Та “UGLOO  аппликейшнийг  “Google play store” болон “App store”-с татан авч өөрийн мэдээлээ бүртгүүлэн баталагажуулснаар манай аппликейшныг ашиглах боломжтой болно.

Бүртгүүлэх мэдээлэлд:

ХАРИЛЦАГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛ

1.Та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрснөөр “ОНЧ-ЭНХ ББСБ” ХХК-д  дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.

    1. ББСБ-ын үйлчилгээг хүргэх буюу таны хүсэлтийг хүлээн авах, гүйлгээг дамжуулах, апп-ыг суулгах, ашиглах, бүртгүүлэх, түүгээр дамжих бусад бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх
    2.  Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах.
    3.  Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
    4. Бүтээгдэхүүн үйлчилгээний эрсдэлийг үнэлэх, санхүүгийн болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих, сайжруулах
    5. Энэхүү  үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “ОНЧ-ЭНХ ББСБ” ХХК-ний “Ugloo” зээлийн аппликейшны үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах мөн шинэ бүтээгдэхүүн гаргах, “Ugloo зээлийн аппликейшн болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглах 
    6. Мэдээлэл хариуцагч хуульд заасан үндэслэлээр, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлөөр мэдээлэл цуглууж, боловсруулж ашиглана.
    7. Мэдээллийн эзний зөвшөөрлөөр мэдээлэл боловсруулахаас бусад үндэслэл, зорилгоор мэдээлэл боловсруулсан, боловсруулсан мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах

 

ХАРИЦАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  1. Та  ОНЧ-ЭНХ ББСБ” ХХК-ний “UGLOO” зээлийн аппликейшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ оруулахдаа харилцагч  дараах үүрэг хүлээнэ.
    1. Хуурамч мэдээлэл оруулахгүй байх
    2. Бусдын хувийн болон санхүүгийн мэдээлэл оруулахгүй байх
    3. Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, гэрээнд заасан бүх нөхцөл болзлыг биелүүлэх
    4. Аппликейшнд нэвтрэх нууц үг, нэвтрэх нэрээ бусдад алдсан тохиолдолд нэн даруй нууц үг, нэвтрэх нэрээ солих. Нэвтрэх нэр, нууц үгээ бусад этгээдэд өгсөн, алдсан, үүнээс болж компани болон өөрт хохирол учруулбал хохирлыг бүрэн хариуцах
    5. Зээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн бусдад ашиглуулах, дамжуулан зээлдүүлэх, шилжүүлсэн эсэхээс үл хамааран зээлийн гэрээний үүргээ харилцагч өөрөө хариуцан төлж барагдуулна
    6. Өөрийн хаяг, холбогдох утасны дугаар зэрэгт өөрчлөлт орсон, зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдлын талаар ажлын 3 хоногт багтаан мэдэгдэх
    7. Шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх өмгөөлөл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдон гарах аливаа зардлыг нөхөн төлөх
    8. Гэрээгээр тохирсон шимтгэлийг төлөх
  2. Та  ОНЧ-ЭНХ ББСБ” ХХК-ний “UGLOO” зээлийн аппликейшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ оруулахдаа харилцагч  дараах эрх хүлээнэ
    1. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн энэ гэрээнд заасан хэмжээний зээлийг, өөрийн дансаар авч, зориулалтын дагуу ашиглах
    2. Аливаа төлбөр, шимтгэл хураамж, гүйлгээг алдаатай гэж үзвэл ББСБ-тай холбоо барин шалгуулах, шийдвэрлүүлэх эрхтэй.
    3.  Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг ББСБ-аас  шаардах
    4. Зээлийн төлбөрөө хугацаанаас нь өмнө төлөх

 

ББСБ-ЫН  ЭРХ, ҮҮРЭГ

  1. ББСБ нь дараах  эрхтэй

 

    1. Хэрэв та энэхүү үйлчилгээний нөхцлийг 2.1 зааснаар хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд ОНЧ-ЭНХ ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
    2. Хэрэв та энэхүү үйлчилгээний нөхцлийг 2.2 зааснаар бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг  ашигласан тохиолдолд ОНЧ-ЭНХ ББСБ” ХХК нь таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
    3. ОНЧ-ЭНХ ББСБ” ХХК- ний таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “Ugloo” зээлийн  аппликейшнийг зүй бусаар  эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшд хандах таны хандалт, хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
  1. ББСБ нь дараах үүргийг хүлээнэ.
    1. Таны мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах
    2. Таны хувийн болон санхүүгийн мэдээллийг тус үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад тохиолдолд ашиглахгүй байх
    3. Хуульд заасан шаардлагын дагуу эрх бүхий хуулийн байгууллага болон бусад эрх бүхий этгээдийн шаардлагын дагуу тухайн шаардсан хэмжээгээр хязгаарлан гаргаж өгөх
    4. Харилцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн нөхцөлд зээлийн журмын дагуу дахин зээл олгох, бусад урамшуулалд хамруулах

 

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

Loan Amount: 50,000 MNT - 1,000,000 MNT
Loan repayment period: 3-12 monhts
Monthly interest: 2.5% - 2.65%
APR: 30% - 31.8%

Зээлийн дүн: 50,000 MNT - 1,000,000 MNT
Monthly interest: 2.5% - 2.65%
APR: 30% - 31.8%

  1. Уг үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар таны “Ugloo” зээлийн аппликэйшнд мэдэгдэнэ. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор уг өөрчлөлтийг үл хүлээн зөвшөөрсөн талаар мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
  2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Та хүлээн зөвшөөрч “Ugloo” зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг үнэн зөв бөглөнө. уу.
  3. Хэрэв Та энэхүү үйлчилгээний нөхцөлийгзөвшөөрөхгүй байгаа бол   Х” товчлуурыг дарна уу. Энэ тохиолдолд “ОНЧ-ЭНХ ББСБ” ХХК ХХК-ний “Ugloo” зээлийн аппликэйшийг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.

 

Иймээс та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж зөвшөөрөх эсэхээ шийднэ үү.