“ДЭВЖИХ НЭХИЙ” ББСБ ХХК-Н “MONEY-T” АППЛИКЕЙШНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ 

                                  

ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ “ДЭВЖИХ НЭХИЙ” ББСБ-ААС ТАНЫ ТОДОРХОЙ МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ХАДГАЛАХ, УГ НӨХЦӨЛД ЗААСАН ЗОРИЛГООР ТӨРИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ОРОЛЦООТОЙ АШИГЛАХ, ТҮҮНД БОЛОВСРУУЛАЛТ ХИЙХ ЭРХИЙГ ОЛГОХ ЭРХ ЗҮЙН ҮР ДАГАВАР БҮХИЙ ХУУЛЬ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ ЮМ. ИЙМД ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ САЙТАР ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРӨХ ЭСЭХЭЭ ШИЙДЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА. 

ТА “ДЭВЖИХ НЭХИЙ” ББСБ-ЫН MONEY-T АППЛИКЕЙШНЫ БҮРТГҮҮЛЭХ ХЭСЭГТ НЭВТЭРСНЭЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ ЗӨВШӨӨРЧ БАЙНА ГЭСЭН ТОВЧЛУУРЫГ ДАРСАН БОЛ ТАНЫГ УГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭЖ ҮЗНЭ. ТАНЫ БҮРТГҮҮЛСЭН ГАР УТСАНД ИЛГЭЭСЭН  БАТАЛГААЖУУЛАХ КОДЫГ “БАТАЛГААЖУУЛАХ КОД” ХЭСЭГТ ОРУУЛАН НЭВТРЭХ НУУЦ ҮГИЙГ ШИНЭЭР ҮҮСГЭНЭ.

1. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр “Дэвжих нэхий” ББСБ-д дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.

1.1 Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах.

1.2 Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд программ хангамжийн тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.

1.3 Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах

1.4 Таны фейсбүүк профайл, найзын жагсаалт болон постыг хуулбарлан авч дүн шинжилгээ хийх, энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах.

1.5 Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг ББСБ-аас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор  ББСБ-ын дотоод хэрэгцээнд ашиглах.

1.6 Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг Money-T аппликейшн болон түүний программ хангамжийг хөгжүүлэхэд ашиглах.

1.7 Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг ББСБ нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн 1.6-д заасан зорилгоор Money-T аппликейшнийг хөгжүүлэгч “Эверест солюшн”ХХК-д шилжүүлэх, ашиглуулах эрхтэй. 

2. “Дэвжих нэхий” ББСБ нь таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд, мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.

4. Та Money-T аппликейшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ үүсгэх, эсхүл дамжуулахдаа хуурамч мэдээлэл оруулахгүй байх, бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг ашиглахгүй, оруулахгүй байх үүргийг тус тус хүлээнэ. 

5. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 4-т заасныг зөрчин хуурамч мэдээлэлэсхүл бусдын мэдээллийг оруулсан бол ББСБ таны зээлийн зээлийн хүсэлтийг хянах, Зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй бөгөөд та өөрийн хууль бус үйлдлийн улмаас ББСБ болон мэдээллийн эзэнд учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.

6. ББСБ нь энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар таны бүртгүүлсэн цахим шуудангаар мэдэгдэнэ. Уг цахим шууданг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор уг өөрчлөлтийг зөвшөөрөхгүй байх сонголтыг хийгээгүй тохиолдолд ЗӨВШӨӨРСӨН-д тооцно. 

7. “Дэвжих нэхий” ББСБ нь таны Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх болон аппликейшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийгхадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.

 ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРЧ, MONEY-TАППЛИКЕЙШНИЙГ АШИГЛАСАН НЬ ТА БОЛОН “ДЭВЖИХ НЭХИЙ” ББСБ-ЫН ХООРОНД ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН, ЭСХҮЛ “ДЭВЖИХ НЭХИЙ”ББСБ ТАНД ЗЭЭЛ ОЛГОХ АМЛАЛТ ӨГСӨН, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ САНАЛ ГАРГАСАН, ЭСХҮЛ УГ САНАЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ. ТҮҮНЧЛЭН ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ УГ НӨХЦӨЛД ТУСГАЙЛАН ДУРДСАНААС БУСАД АСУУДЛААР “ДЭВЖИХ НЭХИЙ” ББСБ-ЫН ЭСРЭГ ЯМАРВАА НЭГ ШААРДЛАГА ГАРГАХ ЭРХИЙГ ТАНД ОЛГОХГҮЙ БОЛНО.

ХЭРЭВ ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА БОЛ “ГАРАХ” ТОВЧЛУУРЫГ ДАРНА УУ. ЭНЭ ТОХИОЛДОЛД MONEY-TАППЛИКЕЙШНИЙГ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ.