“ДЭВЖИХ НЭХИЙ” ББСБ ХХК-Н “MONEY-T” АППЛИКЕЙШНЫ
 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ                                    

ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ “ДЭВЖИХ НЭХИЙ” ББСБ-ААС ТАНЫ ТОДОРХОЙ МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ХАДГАЛАХ, УГ НӨХЦӨЛД ЗААСАН ЗОРИЛГООР ТӨРИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ОРОЛЦООТОЙ АШИГЛАХ, ТҮҮНД БОЛОВСРУУЛАЛТ ХИЙХ ЭРХИЙГ ОЛГОХ ЭРХ ЗҮЙН ҮР ДАГАВАР БҮХИЙ ХУУЛЬ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ ЮМ. ИЙМД ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ САЙТАР ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРӨХ ЭСЭХЭЭ ШИЙДЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

ТА “ДЭВЖИХ НЭХИЙ” ББСБ-ЫН MONEY-T АППЛИКЕЙШНЫ  БҮРТГҮҮЛЭХ ХЭСЭГТ НЭВТЭРСНЭЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ ТАНИЛЦАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ ЗӨВШӨӨРЧ БАЙНА ГЭСЭН ТОВЧЛУУРЫГ ДАРСАН БОЛ ТАНЫГ УГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭЖ ҮЗНЭ. ТАНЫ БҮРТГҮҮЛСЭН ГАР УТСАНД ИЛГЭЭСЭН  БАТАЛГААЖУУЛАХ КОДЫГ “БАТАЛГААЖУУЛАХ КОД” ХЭСЭГТ ОРУУЛАН НЭВТРЭХ НУУЦ ҮГИЙГ ШИНЭЭР ҮҮСГЭНЭ.

Нэг. “Дэвжих нэхий” ББСБ ХХК-ийн эрх, үүрэг

  1. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр “Дэвжих нэхий” ББСБ-д дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.
  1. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах, Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд программ хангамжийн тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
  2. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах;
  3. Таны фейсбүүк профайл, найзын жагсаалт болон постыг хуулбарлан авч дүн шинжилгээ хийх, энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах.
  4. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг ББСБ-аас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор  ББСБ-ын дотоод хэрэгцээнд ашиглах.
  5. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “Money-T” аппликейшн болон түүний программ хангамжийг хөгжүүлэхэд ашиглах.
  6. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг ББСБ нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн 1.1.5-д заасан зорилгоор Money-T аппликейшныг хөгжүүлэгчЭверест солюшн ХХК-д шилжүүлэх, ашиглуулах эрхтэй.
  7. “Дэвжих нэхий” ББСБ нь таны Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, Хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх болон аппликейшныг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
    1. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр “Дэвжих нэхий” ББСБ-д дараах зөвшөөрөл, үүргийг олгох болно.
  1. “Дэвжих нэхий” ББСБ нь таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд, мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
  2. Зээлдэгчийн зээлийн дансны хуулга, төлбөрийн хуваарь болон зээлийн гэрээг хүссэн үед нь гаргаж өгөх, Зээлийн эргэн төлөлтийн сануулгыг төлөлт хийх хугацаанаас 1 өдрийн өмнө сануулах зэрэг үүргүүдийг хүлээнэ.

 

          Хоёр. Харилцагчийн эрх, үүрэг

  1. Та “Money-T аппликейшн” -нд бүртгэл үүсгэж зээлжих эрхийн хүрээнд зээлийн эрхийг ашиглах, Уг үйлчилгээний нөхцөлд Цахим зээлийн эрх нээх гэрээ” -ний 4.1-р заалт хүчин төгөлдөр үйлчилнэ.
  2. Та Money-T аппликейшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ үүсгэх, эсхүл дамжуулахдаа хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах /Е-Mongolia нэвтрэх нэр нууц үг, Интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг/, хуурамч мэдээлэл оруулахгүй байх, бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг ашиглахгүй, оруулахгүй байх, яаралтай үед холбоо барих мэдээллийг үнэн зөв оруулах үүргийг тус тус хүлээнэ.

    Гурав. Хариуцлага

    1. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 2.2-т заасныг зөрчин хуурамч мэдээлэл эсхүл бусдын мэдээллийг ашигласан тохиолдолд ББСБ нь Хувь хүний мэдээлэл хамгаалах тухайхуулийн 21,22-р зүйлд заасны дагуу арга хэмжээ авах, таны зээлийн хүсэлтийг хянах, Зээлийн гэрээг цуцлах, татгалзах эрхтэй бөгөөд  та өөрийн хууль бус үйлдлийн улмаас ББСБ болон мэдээллийн эзэнд учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.
    2. Та өөрийн Money-T аппликейшнд хамаарах нэвтрэх нэр, нууц үг, Пин код, нэг удаагийн баталгаажуулах  код зэрэг хувь хүний нууцын мэдээллийг бусдад задруулсан, мэдээллээ алдсанаас үүссэн эрсдэлийг ББСБ хариуцахгүй болно.
    3. Та бүртгэл үүсгэсэн нэвтрэх нэр бүхий гар утасны дугаарыг хаясан, гээгдүүлсэн эсхүл үүрэн оператор сольсон бол аппликейшны тохиргоо - бүртгэлтэй утасны дугаар солих хэсэгт нэвтрэх нэр, гар утасны дугаараа шинэчлэх боломжтой ба шинэчлээгүй, зээлийн төлбөрийн мэдээлэл аваагүй, бүртгэлтэй дугаар ашиглалтад байхгүй гэх шалтгааныг ББСБ хариуцахгүй. Мөн үүссэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Дөрөв. Баталгаа

  1. Харилцагч нь аппликейшнд оруулсан 3.2-т заасан мэдээллүүд болон биометрик мэдээллийг уншуулсан, зөвшөөрөх эсхүл үргэлжлүүлэх үйлдлийг хийсэн нь хүчин төгөлдөр үйлдэл буюу хэлцэл гэж тооцогдоно.

 

 

 ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРЧ, MONEY-T АППЛИКЕЙШНЫГ АШИГЛАСАН НЬ ТА БОЛОН “ДЭВЖИХ НЭХИЙ” ББСБ-ЫН ХООРОНД ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН, ЭСХҮЛ “ДЭВЖИХ НЭХИЙ”  ББСБ ТАНД ЗЭЭЛ ОЛГОХ АМЛАЛТ ӨГСӨН, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ САНАЛ ГАРГАСАН, ЭСХҮЛ УГ САНАЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ.

ТҮҮНЧЛЭН ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ УГ НӨХЦӨЛД ТУСГАЙЛАН ДУРДСАНААС БУСАД АСУУДЛААР “ДЭВЖИХ НЭХИЙ”  ББСБ-ЫН ЭСРЭГ ЯМАРВАА НЭГ ШААРДЛАГА ГАРГАХ ЭРХИЙГ ТАНД ОЛГОХГҮЙ БОЛНО.

ХЭРЭВ ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА БОЛ “ГАРАХ” ТОВЧЛУУРЫГ ДАРНА УУ. ЭНЭ ТОХИОЛДОЛД MONEY-T АППЛИКЕЙШНЫГ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ.