Үйлчилгээний нөхцөл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь та “EntCreditMN” аппликейшнийг өрийн утсанд тохирох app store болон play store-с татан авч бүртгүүлэн, баталгаажуулсан мэдээлэл дээр тулгуурлаж боловсруулалт хийн таньд зээл авах эрх олгох эрх зүйн орчин юм. Иймд үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн тэмдэглэгээг сонгож, өөрийн бүртгүүлсэн утасны дугаарт ирэх код буюу 6 оронтой тоо-г хүлээн авч, баталгаажуулснаар дурьдсан үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

1.            Харилцагч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр дараах нөхцлүүдийг зөвшөөрч байгаа гэж үзнэ.

2.           EntCreditMN аппликейшнаас онлайн гэрээний хүсэлтийг бүрэн гүйцэд оруулан илгээх ба таны хүсэлт шаардлага хангасан тохиолдолд зээлийн гэрээ баталгаажин эрх үүснэ.

3.            Хэрэглэгчийн үйлчилгээний нөхцөлийг зээлийн гэрээгээр зохицуулна.

4.            EntCreditMN аппликейшн нь үйлчилгээний нөхцлөө өөрчлөх эрхтэй ба энэ өөрчлөлтийн талаарх мэдээллийг өөрийн байгууллагын цахим хуудас болон аппликейшны танилцуулга хэсэг, харилцагчийн гар утсаар дамжуулан мэдээлнэ.

5.            Хэрэв зээл  олгохгүй гэсэн шийдвэр гарсан тохиолдолд харилцагч таньд бид дахин бүртгэл үүсгэх, шинээр хандах эрх өгөхгүйг анхаарна уу.

Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, манай аппликейшнийг ашигласан нь манай байгууллагаас зээл олгох талаар таны өмнө ямар нэг үүрэг хүлээхгүй болно. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар манай байгууллагын эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг таньд олгохгүй болно.

Таны авсан зээл Монгол банкны ЗМС бүртгэгдэх ба хугацаа хэтэрсэн тохиололд ангилал буурахыг анхаарна уу!