Хавсралт №01 Үйлчилгээний нөхцөл
ТА ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХЫН ӨМНӨ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ БҮРЭН ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРСӨН ТОХИОЛДОЛД “БҮРЭН ТАНИЛЦАЖ, ОЙЛГОЖ, ЗӨВШӨӨРЧ БАЙНА” ГЭСЭН ТОВЧИЙГ ДАРНА УУ. ХЭРЭВ ТА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА БОЛ “БУЦАХ” ТОВЧИЙГ ДАРЖ СИСТЕМЭЭС ГАРНА УУ. ЭНЭ ТОХИОЛДОЛП “ЭНТ КРЕДИТ ИНВЕСТМЕНТ ББСБ” ХХК-НЫ “EntCreditMN” ЗЭЭЛИЙН АППЛИКЕЙШНЫГ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛОХИЙГ АНХААРНА УУ. ИЙМЭЭС ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ САЙТАР ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРӨХ ЭСЭХЭЭ ШИЙДНЭ ҮҮ.
EntCreditMN аппликэйшний үйлчилгээний нөхцөл
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “ЭНТ КРЕДИТ ИНВЕСТМЕНТ ББСБ” ХХК-ний “EntCreditMN” зээлийн аппликэйшнд таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм. Та “EntCreditMN” зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн 6 орон баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД” хэсэгт оруулан “БАТАЛГААЖУУЛАХ” товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ. Та "EntCreditMN" аппликейшнийг “Google play store” болон “App store”-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар манай аппликейшнийг ашиглах боломжтой болно. Бүртгүүлэх мэдээлэлд:
- Гар утасны дугаар
- Овог, нэр
- Регистрийн дугаар
- И-мэйл хаяг
- Фэйсбүүк нэр, ID, фэйсбүүкийн бүртгэлтэй и-мэйл
Нэг.Ерөнхий зүйл
- “ЭНТ КРЕДИТ ИНВЕСТМЕНТ ББСБ” ХХК нь “EntCreditMN” аппликейшнээр дамжуулан цахим зээл, худалдан авалтын зээл авах, хуваарийн дагуу төлөх үйлчилгээг үзүүлэхтэй холбоотойгоор ББСБ-с хэрэглэгчийн хувийн мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах, түүнд боловсруулалт хийх улмаар цахим зээл, худалдан авалтын зээлийн эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хэлцэл болно.
- ББСБ нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхийг дангаар эдлэх бөгөөд уг өөрчлөлтийн талаар хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудан болон EntCreditMN дамжуулан хэрэглэгч нарт мэдэгдэнэ.Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлтийг мөрдөж эхлэх хугацаа болон үндсэн агуулгыг дурдана.
- Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд энэ талаараа и-мэйлээр мэдэгдэж Үйлчилгээний эрхийг цуцлуулах эрхтэй.
- Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
-
- “EntCreditMN аппликейшн” гэж дэвшилтэт технологи ашиглан бүтээсэн, хэрэглэгч ухаалаг гар утсандаа татан авч суулган, цахим төлбөр тооцоо гүйцэтгэх болон ББСБ-аас санал болгож буй бусад үйлчилгээнээс сонгон зээл авах зориулалт бүхий цахим програм хангамжийг;
- “Цахим зээлийн хүсэлт” гэж Зээл авах өөрийн хүсэл зорилгод үндэслэн EntCreditMN аппликейшнаар дамжуулан шаардлагатай мэдээллийг бүртгүүлж, цахим зээлийн эрх нээлгэхээр хүсэлт гаргасныг болон ББСБ-тай зээлийн гэрээ байгуулсан зээлдэгч нь зээлийн бүтээгдэхүүн, хэмжээ, хугацаа, хүү, эргэн төлөх нөхцөл зэргийг хүлээн зөвшөөрч, цахимаар зээл авахаар илгээсэн хүсэлтийг;
- “Хэрэглэгч” гэж “EntCreditMN” зээлийн аппликэйшнд бүртгүүлсэн, үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлоготой бүрэн танилцаж зөвшөөрсөн 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай МУ-н иргэн;
- “Хур, Дан” гэж цахим орчинд иргэнийг таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлсэн төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн системийг;
- “Хэрэглэгчийн мэдээлэл” гэж Хэрэглэгчийг таньж, тодорхойлох боломжтой шууд болон шууд бус мэдээллийг ойлгоно. Тухайлбал, хувийн мэдээлэл гэж иргэн бол овог, нэр, төрсөн огноо, газар зүйн байршил, иргэний бүртгэлийн дугаар, боловсролын мэдээлэл, гишүүнчлэлийн мэдээлэл, хуулийн этгээд бол нийтэд нээлттэйгээс бусад үйлчилгээнд бүртгүүлэх болон үйлчилгээг авах явцад гаргаж өгсөн, бүрдүүлсэн баримт бичиг, болон цахим тодорхойлогчийг;
- “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;
- “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;
- “Мэдээлэл ашиглах” гэж Мэдээлэл хариуцагч үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг;
- “Мэдээлэл хариуцагч” гэж Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн “ЭНТ КРЕДИТ ИНВЕСТМЕНТ ББСБ” ХХК байна
Хоёр. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго
-
- Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр “ЭНТ КРЕДИТ ИНВЕСТМЕНТ ББСБ” ХХК-нд Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах зөвшөөрөл, эрхийг олгох болно.
- Хэрэглэгч мэдээллээ бүрэн бүтэн, үнэн, зөв оруулах үүрэгтэй. Хэрэв Хэрэглэгчийн мэдээллийг буруу, дутуу эсхүл зөрүүтэй оруулсан тохиолдолд зээлийн эрх тооцоолох, үйлчилгээг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.
- Ямар нэгэн саадгүйгээр Хэрэглэгчид үйлчилгээг шууд хүргэх, хэрэглэгчийн бүртгэлийг үүсгэх, бүртгэл хөтлөх, танин баталгаажуулах зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
- Бид үйлчилгээг сайжруулах зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг нэмэлтээр цуглуулж болно
- Хэрэглэгч “EntCreditMN” аппликейшнд нэвтэрсэн үеэс эсхүл Мэдээлэл хариуцагчаас санал болгож буй үйлчилгээг ашиглах бүрд Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулна.
- “EntCreditMN” аппликейшныг ашиглах, түүгээр дамжуулан үйлчилгээг үзүүлэх явцад Хэрэглэгчээс оруулсан хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
- Хэрэглэгчийг танин баталгаажуулах зорилгоор бүртгэл үүсгэхэд Хэрэглэгчийн буюу хувь хүний оруулсан овог, нэр, төрсөн он сар, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаяг, одоо цагийн өөрийн зураг, гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг, иргэний үнэмлэхийн зураг, гарын үсэг, баримт бичиг болон тэдгээрт агуулагдаж буй бусад мэдээллүүд (Зарим мэдээллүүдийг ХУР системээр дамжуулан баталгаажуулах).
- Хэрэглэгчтэй холбогдох боломжгүй болсон тохиолдолд эсхүл яаралтай үед холбогдох 2 хүний овог, нэр, утасны дугаар гэх зэрэг мэдээллүүд (Хэрэглэгчтэй яаралтай үед холбогдох 2 хүний мэдээллийг оруулсан тохиолдолд тус 2 хүнээс зөвшөөрөл олгосон гэж үзнэ);
- Хэрэглэгч үйлчилгээг ашиглах явцад үүсэх мэдээллүүд:
- Банкны данс, кредит болон дебит карт, гүйлгээний түүх, худалдан авалт, худалдан авалтын төлбөр төлөлтийн мэдээлэл, санхүүгийн тайлан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээлэл (Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг ХУР системээр дамжуулан баталгаажуулах).
- Хэрэглэгчийн бүртгэлд хамаарах нууц үг, бүртгэлийн дугаар, баталгаажсан э-мэйл хаяг, зээл баталгаажуулах нууц үг, нэхэмжлэх баталгаажуулах нууц үг зэрэг мэдээллүүд;
- Хэрэглэгчээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдол, түүнийг шийдвэрлэхэд хамаарах мэдээллүүд;
- Бид Үйлчилгээгээ илүү энгийн хялбар болгохоор хөгжүүлж, боловсронгуй болгохоос гадна “EntCreditMN” аппликейшнд хандсан зөвшөөрөлгүй хандалтыг тодорхойлох үүднээс Хэрэглэгчийн дараах мэдээллүүдийг тухай бүр автоматаар цуглуулж болно. Үүнд:
- Газар зүйн байршил, ашиглаж буй үйлдлийн систем, веб хөтчийн нэр, IP хаяг, цахим протокол, “EntCreditMN” аппликейшнд нэвтэрсэн хугацаа.
- Хэрэглэгчийг баталгаажуулах код, гүйлгээний код, бүртгэлийн мэдээлэл, бусдад хуваалцсан болон сэтгэгдэл үлдээсэн мэдээллүүд;
- Хэрэглэгчийн тогтмол ашигладаг төхөөрөмжийн мэдээлэл болон тухайн төхөөрөмж дээр хийсэн үйлдлүүдийн мэдээлэл;
- “EntCreditMN” аппликейшнд нэвтрэх үед хийж буй тогтмол үйлдэл, үйлчилгээний сонголтын бүртгэлийн мэдээлэл;
- Бид Хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурлан Үйлчилгээг байнга сайжруулах, хөгжүүлэх, боловсронгуй болгох, кибер халдлага болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, залилан мэхлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдлуудад боловсруулж, ашиглана.
- Үйлчилгээг удирдан зохион байгуулах, хөгжүүлэх, хэрэглэгч бүрд хүргэх хүрээнд:
- Хэрэглэгчийг танин, баталгаажуулах явцад;
- Хэрэглэгчийн цахим зээл хуалдан авалтын зээлийн эрх нээх эсэх шийдвэр гаргах явцад;
- Үйлчилгээг сайжруулах судалгааг хийх болон судалгаанаас гарсан дүгнэлтийг хэрэгжүүлэх бүрд;
- Үйлчилгээг хүргэх бүрд;
- Цахим зээдийн эрх нээх гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний үүргийг хэрэгжүүлэх хүрээнд;
- “EntCreditMN” аппликейшныг хөгжүүлэх зорилгоор;
- Маркетингийн үйл ажиллагаа зохион байгуулах тохиолдолд;
- Цахим зээл, Худалдан авалтын зээл авах үед мэдээллийг шилжүүлэх, баталгаажуулах бүрд;
- Үйлчилгээний нөхцөлд заасан эрх, үүргийн хэрэгжилтэд аудит хийх явцад;
- Үйлчилгээний талаарх мэдээллийг Хэрэглэгчид цахимаар болон утсаар холбогдож хүргэх бүрд;
- Хэрэглэгчийн хүссэн бусад Үйлчилгээг үзүүлэх хүрээнд:
- Үйлчилгээний шинэчлэл, сайжруулалтын мэдээллээр хангах хүрээнд;
- Залилан мэхлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх хүрээнд:
- Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор;
- Үйлчилгээнд холбогдох асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор;
- Үйлчилгээний аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хамгаалах ажлыг зохион байгуулах зорилгоор;
- Хэрэглэгчээс ирүүлсэн болон Хэрэглэгчид холбогдох гомдлыг хянан шалгах зорилгоор;
- Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв байдлыг шалгах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс өгсөн мэдээлэлтэй харьцуулан шалгах зорилгоор;
- Аудитын шалгалт болон хууль, шүүхийн байгууллагаар хэрэг маргааныг хянан шалгах, шийдвэрлэх хүрээнд;
- Мэдээллийг нийтэд ил болгох нөхцөл
- Хуульд заасан тохиолдолд зөвхөн төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болно.
- Хуульд өөрөөр заагаагүй бол 2.11.1-т зааснаас бусад тохиолдолд бид хэрэглэгчийн мэдээллийг задруулахгүй бөгөөд мэдээллийн нууцыг хамгаална.
- Мэдээллийг дамжуулах
- Хэрэглэгч өөрийн хүлээн зөвшөөрсөн үйлчилгээний нөхцөлийг зөрчиж цахим зээл, худалдан авалтын зээл төлөлтийн хугацаа хэтрүүлсэн бол хэрэглэгчийн мэдээллээс шаардлагатай мэдээлэл /нэр, гэрэл зураг, биелэгдээгүй үүрэг гэх мэт үүгээр хязгаарлагдахгүй/-ийг хууль, шүүхийн болон холбогдох байгууллагад дамжуулна.
- Мэдээлэл хариуцагч нь хэрэглэгчийн мэдээллийг “EntCreditMN” аппликейшнийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дараах мэдээллийг цахим платформ хөгжүүлэгч “Эверест солюшн” ХХК-д дамжуулна.
- Бид эрх бүхий байгууллагаас шаардсанаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн мэдээллийг аливаа хэлбэрээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй, шилжүүлэхгүй, худалдахгүй.
- Мэдээлэл боловсруулах, ашиглах, хадгалах хугацаа
- Хэрэглэгчийн үндсэн мэдээлэл, зээлийн болон эргэн төлөлтийн талаарх мэдээллийг автоматаар серверт архивлан хадгалах ба цаасан баримтыг архивд хадгална.
- Бид хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн байдал алдагдах, бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, мэдээллийг задруулах эрсдэлийг бууруулах үүднээс техник технологийн шийдэл болон аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч ажиллана.
- Хэрэв хэрэглэгч хувийн мэдээллээ алдсан эсхүл гуравдагч этгээд хэрэглэгчийн бүртгэлд нэвтэрсэн байх тохиолдолд хэрэглэгч мэдсэн даруй цаг алдалгүй бидэнд энэ талаар мэдэгдэх үүрэгтэй.
- Харилцаа холбооны интернэт сүлжээ, э-мэйл, утасгүй сүлжээ, зурвас болон мессенжерээр дамжуулан хэрэглэгчээс илгээж буй мэдээллийн аюулгүй байдлыг бид хангах боломжгүй. Хэрэглэгчийн илгээсэн мэдээллийг бид хүлээн авахаас өмнө биднээс үл хамаарах шалтгаанаар алдагдаж болзошгүй болохыг мэдэгдэж байна.
- Мэдээлэл хариуцагч нь хэрэглэгчийн мэдээллийг хугацаагүйгээр хадгална.
- Бид Үйлчилгээг сайжруулах зорилгоор Хэрэглэгчийн лавлах утсанд холбогдсон дуудлагын бичлэгийг 6 сарын хугацаанд хадгална.
Гурав. Үйлчилгээний нийтлэг нөхцөлүүд
-
- ББСБ нь хэрэглэгчээс ирүүлсэн хүсэлт, санхүүгийн болон хувийн мэдээллийг үндэслэн компанийн баталсан үйлчилгээний нөхцөлийн дагуу цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж үйлчилгээний эрхийг нээнэ.
Дөрөв. Хэрэглэгчийн эрх, үүрэг
-
- Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд ББСБ-с тогтоосон үйлчилгээний эрхийн хэмжээнд ашиглах, зээлийн төлөлтөө төлөх үүргийг хүлээнэ.
- Хэрэглэгч хувийн болон санхүүгийн мэдээллээ үүсгэх, эсхүл дамжуулахдаа дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
- Хуурамч мэдээлэл оруулахгүй байх;
- Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх;
- Хугацаа дуусгавар болсон бичиг баримтын мэдээлэл оруулахгүй байх.
- Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийн “4.2”-д заасныг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан бол ББСБ нь хэрэглэгчийн үйлчилгээний эрх нээлгэх хүсэлтийг хянах, эсхүл үйлчилгээний эрх нээхээс татгалзах эрхтэй.
- Үйлчилгээний нөхцөлийн “4.2.2”-д заасныг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол Компани нь хэрэглэгчийн үйлчилгээний эрх нээлгэх хүсэлтийг хянах болон үйлчилгээний эрх нээхээс татгалзах эрхтэй бөгөөд та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч, ББСБ-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.
- Хэрэглэгч нь аппликейшнд нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийн нууцлалаа чандлан хадгалах бөгөөд нууцлалаа алдсанаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээнэ.
- Хэрэглэгч нь аппликейшнд нэвтрэх нэр болон нууц үгийн нууцлалыг өөрийн эцэг эх, эхнэр/нөхөр, хүүхэд болон бусад этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар задруулсны улмаас үүсэх үр дагаврыг ББСБ хариуцахгүй болно.
- Хэрэглэгчийн нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан хийгдэж буй аливаа цахим зээл, зээл, худалдан авалтыг эрх эзэмшигч буюу тухайн этгээд өөрөө хийж буйд тооцно.
- Хэрэглэгч нь аппликейшнд нэвтрэх нууц үгээ алдсан байж болзошгүй тохиолдолд нэн даруй солих үүрэгтэй.
- Хэрэв хэрэглэгч хувийн мэдээллээ алдсан эсхүл гуравдагч этгээд хэрэглэгчийн бүртгэлд нэвтэрсэн байх тохиолдолд хэрэглэгч мэдсэн даруй цаг алдалгүй бидэнд энэ талаар мэдэгдэх үүрэгтэй.
- Хэрэглэгч нь гүйлгээ хийхдээ дансны дугаар, гүйлгээний утга, гүйлгээний дүнгээ зөв оруулах бөгөөд буруу оруулсны улмаас үүсэх зардал, хохирлыг өөрөө хүлээнэ.
- Хэрэглэгч нь аппликейшнд суулгасан гар утас эсхүл төхөөрөмжөө бусдад дамжуулсан, ашиглуулсан, хэрэглүүлсэн, эсхүл хулгайд алдсны улмаас ББСБ учирсан хохирол зардлыг бүрэн хариуцна.
- Кибер халдлага, системийн гэмтэл, албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл программ хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан тохиолдолд бид хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Хэрэглэгч мэдэгдэлд заасан заавар, анхааруулгын дагуу арга хэмжээ авах үүрэгтэй.
- Хэрэглэгчийн бүртгэлтэй гар утасны орох эсхүл гарах ярианы эрх нь хаагдсан тохиолдолд үүссэн хохирол зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
- Банкны болон бусад гуравдагч этгээдийн систем, үйл ажиллагааны саатлын улмаас учирсан хохирол, зардлыг ББСБ хариуцахгүй.
- Хэрэглэгч нь санаатайгаар аппликейшнд системийн доголдол үүсгэсний улмаас үүссэн хохирлыг бүрэн хариуцна.
- Хэрэглэгч нь хууль тогтоомж болон үйлчилгээний нөхцөлийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс үүсэх хохирол, аливаа үүргийг дангаар хариуцах үүрэгтэй бөгөөд ББСБ хариуцахгүй болно.
- Зээлийн мэдээллийн сангаас гаргуулах лавлагааны төлбөр, Хур, дангаас мэдээлэл татах төлбөрийг хэрэглэгч хариуцна.
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хэрэглэгч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
- Бүртгэлийг устгах хүсэлт гаргах болон цаашид хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахгүй байхыг шаардах;
- “EntCreditMN” аппликейшн дахь өөрийн хувийн мэдээлэлтэй танилцах;
- Хэрэглэгчийн хувийн мэдээллийг боловсруулах, ашиглахыг хуульд заасны дагуу ашиглахыг шаардах;
- Өөрийн хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд Мэдээлэл хариуцагчид мэдэгдэх;
- Хуульд заасан үндэслэлээр тодорхой хувийн мэдээллийг өөрчлөх, засварлах, устгахыг шаардах;
Тав. Компанийн эрх, үүрэг
-
- Хэрэглэгчийн үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, ашиглах, боловсруулах, хадгалах, цуглуулах эрхтэй.
- Хэрэглэгчийн үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
- Хэрэглэгчийн үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг ашиглан цахим зээл, зээл, худалдан авалтын зээлийн эрхийн хэмжээг тодорхойлох эрхтэй.
- Хэрэглэгчийн фейсбүүк, твиттер профайл найзын жагсаалт болон постыг хуулбарлан авч дүн шинжилгээ хийх, энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг ББСБ-с үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглах.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг аппликейшн болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглах.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг ББСБ нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн 6.5-д заасан зорилгоор аппликейшныг хөгжүүлэгч “Эверест Солюшн” ХХК-д шилжүүлэх, ашиглуулах.
- ББСБ нь хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, аппликейшныг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах хандалт, хэрэглэгчийн хийж байгаа аливаа үйлдлийн түүхийн лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
- Хэрэглэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн нэр, гэрэл зураг, биелэгдээгүй үүргийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, хайх арга хэмжээ авах эрхтэй.
- Хэрэглэгч нь аппликейшныг дараах зорилгоор ашигласан тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээний эрхийг дахин ашиглах боломжгүйгээр хязгаарлах буюу үйлчилгээг ашиглах эрхийг зогсоох, хаах, шалгах эрхтэй. Үүнд:
- Зүй бусаар эсхүл хууль бус зорилгоор ашигласан, ашиглахыг завдсан;
- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зорилгоор ашигласан;
- Зориулалтын бусаар ашигласан;
- Бусдын хувийн мэдээллийг ашигласан;
- Гуравдагч этгээдэд ашиглуулсан, ашиглуулахаар завдсан тохиолдолд;
- Хууран мэхлэх, худал мэдээлэлд ашигласан;
- Олон нийтийн хэрэгслээр худал, төөрөгдөл үүсгэх мэдээлэл тараахад ашигласан;
- Зүй зохисгүй байдлаар, бусдад хохиролтойгоор ашигласан.
- ББСБ нь хэрэглэгч аппликейшныг дээрх зорилгоор ашигласан эсэх талаар хуулийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шалгуулж, шийдвэрлүүлэх эрхтэй.
- Хэрэглэгч нь системийн хэвийн үйл ажиллагаанд халдах (хакердах) үйлдэл, оролдлого хийсэн тохиолдолд тухайн хэрэглэгчийн эрхийг дахин ашиглах боломжгүйгээр хаах, хязгаарлах эрхтэй
- Хэрэглэгч нь хууль тогтоомж болон үйлчилгээний нөхцөлийн холбогдох заалтуудыг зөрчсөн, зөрчиж магадгүй гэж үзсэн тохиолдолд үйлчилгээг ашиглах эрхийг урьдчилан сануулалгүйгээр зогсоох, хаах, шалгах эрхтэй
- Хэрэглэгчийн бичгээр гаргасан Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах, цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг Мэдээлэл хариуцагч ажлын 14 хоногийн дотор судалж, “EntCreditMN” аппликейшнээс бүртгэл, мэдээллийг устгаад хариу мэдэгдэх болно.
- Хэрэв Хэрэглэгч бүртгэлээ устгуулсан тохиолдолд Үйлчилгээг ашиглах боломжгүй бөгөөд Хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн авсан эсэхээс үл хамаарч хүсэлт гаргахаас өмнө цуглуулсан Хэрэглэгчийн мэдээллийг хугацаагүй хадгална.
- Хэрэглэгчийн хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй, бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Мөн мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, “EntCreditMN” зээлийн аппликэйшнийг ашигласан нь та болон “ЭНТ КРЕДИТ ИНВЕСТМЕНТ ББСБ” ХХК-ний хооронд зээлийн гэрээ байгуулсан, эсхүл “ЭНТ КРЕДИТ ИНВЕСТМЕНТ ББСБ” ХХК нь танд зээл олгох амлалт өгсөн, гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар “ЭНТ КРЕДИТ ИНВЕСТМЕНТ ББСБ” ХХК-ний эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг танд олгохгүй болно.
Та “EntCreditMN” зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн 6 орон баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД” хэсэгт оруулан “БАТАЛГААЖУУЛАХ” товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.
Хэрэв Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй байгаа бол “Х” товчлуурыг дарна уу. Энэ тохиолдолд “ЭНТ КРЕДИТ ИНВЕСТМЕНТ ББСБ” ХХК-НЫ “EntCreditMN” зээлийн аппликэйшийг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу. Иймээс та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийднэ үү