PAYON.MN АППЛИКЭЙШНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК-ийн “PayOn.mn” зээлийн аппликэйшнд таны мэдээллийг хүлээн авах, уг зээлийн нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм.
Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. Та “PayOn.mn” зээлийн аппликэйшны үйлчилгээний нөхцлийн доор байрлах чагтыг даран баталгаажуулах товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсанд тооцно.
Та “PayOn.mn” аппликейшныг “Play store” болон “App store”-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар манай аппликейшныг ашиглах боломжтой болно.
Бүртгүүлэх мэдээлэлд: И-Монголиа системээс татагдсан мэдээлэл
- Гар утасны дугаар
- Иргэний үнэмлэхний мэдээлэл
- Иргэний нийгмийн даатгалын мэдээлэл
- И-мэйл хаяг
- Фэйсбүүкийн нэр, ID
- Та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрснөөр “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК-нд дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.
- Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, ашиглах.
- Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд үндэслэн зээлжих зэрэглэлийг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
- Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах.
- Таны фейсбүүкийн нэр, ID, и-мэйлийг бүртгэж мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор дүн шинжилгээ хийхэд ашиглана.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлд “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК-ний “PayOn.mn” зээлийн аппликэйшны үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглана.
- Та “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК-ний “PayOn.mn” зээлийн аппликэйшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ оруулахдаа дараах үүрэг хүлээнэ:
- Хуурамч мэдээлэл оруулахгүй байх.
- Бусдын хувийн болон санхүүгийн мэдээлэл оруулахгүй байх.
- Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн “2.1”-д заасныг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
- Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн “2.2”-д заасныг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй. Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч болон “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.
- “PayOn.mn” зээлийн аппликэйшн дээр бүртгэлтэй таны хувийн болон санхүүгийн мэдээллийн аюулгүй байдлыг “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК хангаж ажиллах, зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахгүй байх
- Зээлийн нөхцөл:
- Зээлийн дүн: 50,000 MNT – 20,000,000 MNT
- Зээлийн эргэн төлөлт: Таны сонголтоор буюу 3-36сар
- Monthly: 1.5%-2.6%
- APR: 18% - 31.2%
- “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК-ний “PayOn.mn” зээлийн аппликэйшний эрх, үүрэг.
- Хэрэглэгчийн хувийн мэдээллийн өөрчлөлтийг Монгол улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу Монгол улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах;
- Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах;
- “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК нь дараах тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр зээлжих эрхийг түр хаах, шаардлагатай бол гэрээг дуусгавар болгоно. Үүнд, хэрэглэгч:
- Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн;
- Зээлийг хууль бус үйл ажиллагаанд ашигласан;
- Худал мэдээлэл өгсөн;
- Хууран мэхэлсэн;
- “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулсан;
- “PayOn.mn” зээлийн үйлчилгээг бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан;
- Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон;
- Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн хэрэглэгчийн зээлийн эрхийг хаах, шаардлагатай тохиолдолд зээлийн эрхийг түр хаах болон цуцлах;
- Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал. “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК нь таны оруулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй, бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Мөн мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
- Аппликейшний программ хангамж нь Хэрэглэгчийн үндсэн мэдээлэл, зээлийн болон эргэн төлөлтийн талаарх мэдээллийг автоматаар тооцоолох ба зээл авсан харилцагчийн мэдээллийг холбогдох хуулийн дагуу цаасан баримт үйлдэн архивд хадгална.
- Аппликейшний программ хангамж, систем нь Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалахуйц техникийн нөхцлийг бүрэн хангасан байна. Үүнд хэрэглэгчийн хувийн мэдээллээс гадна ББСБ-аас авч буй үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг хамруулан ойлгоно.
- Хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулсан мэдээллийг Үйлчилгээний нөхцлийн “1, 5”-ээс өөрөөр ашиглах, хамааралгүй гуравдагч этгээдэд задруулахыг хориглох ба мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
- Хэрэглэгч Аппликейшныг татан авч, бүртгүүлэх болон ашиглах үед өөрийн мэдээллийн нууцлал хангахыг хэрэглэгчид сануулж, хэрэглэгчтэй байгуулах гэрээнд энэ талаар дараах байдлаар тодорхой тусгасан байна.
- Аппликейшнд хандах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц кодыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;
- Хэрэглэгчийн гүйлгээний нууцлалын тохиргоог өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлтөөс үүдэн бий болсон, өөрөөс хамаарсан асуудал, үр дагавар, хохирлыг бие даан хариуцах;
- Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн зээлийн дансанд эрх олгогдоогүй шилжүүлэг хийгдсэн тухай мэдсэн, өөрийн зээлийн эрхтэй холбоотой бүртгэлийн аливаа алдаа, зөрчил дутагдлыг илрүүлсэн болон өөрийн нууц код, бусад кодыг эрх олгогдоогүй гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй тухай сэжиглэж байвал нэн даруй нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо солих, “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК-д мэдэгдэх;
- Гэрээнд заасан үүргийг биелүүлээгүйн улмаас болон биелүүлсэн ч хугацаа алдсаны улмаас үүссэн хохирлыг цахим зээлийн эрх эзэмшигч өөрөө бүрэн хариуцах;
- Аппликейшнд ашиглагдах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц код болон бусад мэдээллийн нууцлалыг хадгалах, өөрийн буруутай үйл ажиллагаанаас тус мэдээллүүд алдагдсан тохиолдолд хариуцлагыг өөрөө бүрэн хүлээх;
- Үйлчилгээ авсан болон авч байгаа харилцагчийн И-Монголиа системээр өгсөн мэдээллийг устгах, солих боломжгүй байна.
- Үйлчилгээ авахаас өмнө татгалзсан хэрэглэгч бүртгэлээ устгуулах хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд ажлын 10 хоногт багтаан хэрэглэгчийг идэвхигүй төлөвт оруулах ба дахин бүртгүүлэх боломжгүй болгох үүднээс регистрийн дугаар, утасны дугаар, овог, нэрийн бүртгэлээс бусад мэдээллийг устгана.
- Уг үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар таны “PayOn.mn” зээлийн аппликэйшнд мэдэгдэнэ. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор уг өөрчлөлтийг үл хүлээн зөвшөөрсөн талаар мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
- Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Та хүлээн зөвшөөрч “PayOn.mn” зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг үнэн зөв бөглөнө. Цаашлаад хувийн болон барьцааны мэдээллийг үнэн зөв гэдгийг И-Монголиа системээр баталгаажуулна. Хэрэв “PayOn.mn” зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг Та худал бөглөсөн тохиолдолд “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК-ийн зүгээс гэрээ байгуулахад татгалзах шалтгаан болж болно. Энэ тохиолдолд Таны хохирлыг “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК-ний зүгээс хариуцахгүй болохыг анхаарна уу.
Та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрч, “PayOn.mn” зээлийн аппликэйшныг ашигласан нь та болон “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК-ний хооронд зээлийн гэрээ байгуулсан, эсхүл “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК нь танд зээл олгох амлалт өгсөн, гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар “ТАВАН БОГД ФИНАНС ББСБ” ХХК-ийн эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг танд олгохгүй болно.
Та “PayOn.mn” зээлийн аппликэйшны үйлчилгээний нөхцлийн доор байрлах чагтыг даран “БАТАЛГААЖУУЛАХ” товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.
Хэрэв Та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрөхгүй байгаа бол зээлийн аппликэйшныг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу. Иймээс та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийднэ үү.