НУУЦЛАЛЫН БОДЛОГО
- Энэхүү Нууцлалын бодлогоор Файн Гоулд Нэйшн ХХК (цаашид "Компани"гэх), “FGN: Fine Gold Nation” аппликейшн (цаашид “Аппликейшн” гэх) болон түүний үйлчилгээ үзүүлэхэд Харилцагчын хувийн мэдээллийг боловсруулах, ашиглах үйл ажиллагааг зохицуулна. Компани нь таны хувийн нууцад хүндэтгэлтэй хандаж, Монгол Улсын Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль болон олон улсын стандартын дагуу таны хувийн мэдээллийг хамгаалах үүрэгтэй.
- Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөх: Манай үйлчилгээг ашигласнаараа таныг энэхүү Нууцлалын бодлогыг зөвшөөрч байна гэж үзнэ. Бид нууцлалын бодлогыг хууль эрх зүйн өөрчлөлт эсвэл практикт нийцүүлэхийн тулд тухай бүр шинэчилж болно. Өөрчлөлтийн тухай мэдэгдлийг цахим шуудангаар, эсвэл аппликейшны мэдэгдлээр илгээх бөгөөд үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах нь шинэчлэгдсэн бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.
- Зорилго: Энэхүү Нууцлалын бодлогоор бид үйлчилгээгээрээ дамжуулан таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, боловсруулж ашиглах тухай харилцааг тайлбарлаж зохицуулах бөгөөд бидний зүгээс харилцагчдын хувийн мэдээлэл цуглуулсан тохиолдолд мэдээллийн ашиглалтын ил тод байдлыг хангана.
- Таны үүрэг: Хувийн мэдээллээ үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй ба, бидэнтэй харилцах явцад гаргаж өгсөн мэдээлэлд орсон аливаа өөрчлөлтийн талаар бидэнд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
- Бидний цуглуулдаг мэдээлэл, өгөгдөл: Бид дараах байдлаар бүлэглэсэн төрөл бүрийн хувийн мэдээллийг хуульд нийцсэн зорилгоор цуглуулдаг.
- Хувийн мэдээлэл: Нэр, хэрэглэгчийн нэр, төрсөн огноо, иргэншил гэх мэт.
- Холбоо барих мэдээлэл: Хаяг, имэйл, утасны дугаар, бусад мэдээлэл гэх мэт.
- Санхүүгийн мэдээлэл: Худалдан авалтын төлбөр гүйцэтгэлийн мэдээлэл түүнтэй холбоотой бусад мэдээлэл, хуулийн дагуу холбогдох гүйлгээний хүрээнд авах хөрөнгийн эх үүсвэр, гүйлгээний түүх гэх мэт.
- Техникийн өгөгдөл: IP хаяг, нэвтэрсэн төхөөрөмжийн мэдээлэл гэх мэт.
- Бүртгэлтэй холбоотой мэдээлэл: Гомдол, санал хүсэлт, санал асуулгын хариулт гэх мэт.
Хуулиар шаардсанаас бусад тохиолдолд бид харилцагчын хувийн мэдээлэл болон эмзэг мэдээлэлийг цуглуулдаггүй болно.
- Мэдээлэл цуглуулах хэлбэр: Бид танаас шууд (жишээ нь, асуулга, маягт бөглүүлэх, цахим болон имейл харилцаа гэх мэт) болон автоматаар (жишээ нь, IP хаяг) хувийн мэдээлэл болон өгөгдлийг цуглуулж болно. Эдгээр мэдээллийг эрх бүхий гуравдагч этгээдүүдэд болон бусад эрх бүхий этгээдүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу, холбогдох албан ёсны бичиг баримтыг үндэслэн таны зөвшөөрөлгүйгээр гаргаж өгч болно.
- Хувийн мэдээллийн ашиглалт: Бид таны хувийн мэдээллийг дараах зорилгоор ашигладаг. Үүнд:
- Гэрээ болон нөхцөлд хүлээсэн үүргээ биелүүлэх.
- Бизнесийн хууль ёсны ашиг сонирхлын төлөө (жишээлбэл, үйлчилгээг сайжруулах).
- Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх.
- Шаардлагатай бусад тохиолдолд таны зөвшөөрөлтэйгээр.
- Маркетинг: Бид таны сонголтод тулгуурлан холбогдох маркетинг, сурталчилгааны материалаар хангахын тулд хувийн мэдээллийг тань ашиглаж болно.
- Гуравдагч этгээдтэй хуваалцах: Бид холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагатай тохиолдолд хуульд нийцсэн (жишээ нь, хувийн мэдээлэл баталгаажуулах, гүйлгээг гүйцэтгэх) зорилгоор гуравдагч этгээдтэй харилцагчдын хувийн мэдээллийг хуваалцдаг. Бүх гуравдагч этгээдүүд таны мэдээллийг манай бодлогын дагуу найдвартай, аюулгүй байдлыг хангасан хэлбэрээр ашиглах үүрэгтэй байдаг.
- Татгалзах: Та анх илэрхийлсэн зорилгод нийцэхгүй хэлбэрээр мэдээлэл, өгөгдөл хуваалцах эсвэл боловсруулах үйл ажиллагаа хийж байна гэж үзвэл мэдээллээ хуваалцахаас татгалзаж болно, гэхдээ энэ нь үйлчилгээний хүртээмжид нөлөөлж болзошгүйг анхаарна уу.
- Мэдээллийн аюулгүй байдал: Бид хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, ашиглах, задруулахаас урьдчилан сэргийлэх хамгаалалтын арга хэмжээний төлөвлөгөөг байнга хэрэгжүүлдэг. Бид зөвхөн эрх бүхий ажилтнуудын мэдээлэлд нэвтрэх байдлаар эрхийг хязгаарладаг болно.
- Мэдээлэл хадгалах: Бид хувийн мэдээллийг цуглуулсан зорилго, түүний дотор хууль эрх зүйн болон зохицуулалтын шаардлагыг биелүүлэхийн тулд шаардлагатай хугацаанд хадгалдаг.
- Таны эрх: Мэдээлэл хамгаалахтай холбогдолтой хуултщь зохицууощлалтын дагуу та өөрийн хувийн мэдээлэлд хандах, засварлах, устгах, боловсруулалтыг эсэргүүцэх, боловсруулалтыг хязгаарлах, өгөгдөл зөөвөрлөх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл эдгээр эрхээ хэрэгжүүлэхийг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.