ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь “ЭМ ЭЛ ЖИ КАПИТАЛ ББСБ” ХХК /цаашид “ББСБ” гэх/-аас зээлийн үйлчилгээг цахим суваг болох “ANDA” аппликейшн /цаашид “Аппликейшн” гэх/-аар дамжуулан үзүүлэх, Харилцагч уг сувгаар дамжуулан зээлийн үйлчилгээ авах харилцаанд үйлчлэх бөгөөд Харилцагч энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөн тохиолдолд Аппликейшн-ыг ашиглах эрх үүснэ.
1.2. Хэрэв Харилцагч та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол Аппликейшныг ашиглахгүй байх үүрэгтэй болохыг анхаарна уу.
2. Харилцагч хувийн мэдээллээ өгөх зөвшөөрөл
2.1. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр ББСБ-д таны хувийн мэдээллийг хүлээн авч, цахим болон цаасан хэлбэрээр хадгалах, таны зээлжих чадамж /зээлийн эрхийг тогтоох/ тодорхойлох, зээл эргэн төлөлтөнд хяналт тавих, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгох зорилгоор таны хувийн мэдээллийг боловсруулан ашиглах эрхийг олгож байгаа болно.
2.2. Таны зөвшөөрлөөр төрийн цахим мэдээллийн санд хандаж Таны хувийн мэдээлэл /овог нэр, регистрийн дугаар, иргэний бүртгэлийн дугаар, ажил эрхлэлтийн байдал, орлогын мэдээлэл, зээлийн мэдээлэл, оршин суугаа хаяг гм/-ийг тулган шалгаж, баталгаажуулна.
2.3. Харилцагч энэхүү үйлчилгээний нөхцөлийн 2.2-т заагдсан мэдээллээс гадна өөрийн селфи зураг, гарын үсэг, ажил эрхлэлтийн байдлыг Аппликейшн-д үнэн зөв, бодит мэдээлэлд тулгуурлан оруулах бөгөөд эдгээр мэдээлэл нь дутуу эсвэл худал болох нь тогтоогдвол ББСБ нэмж мэдээлэл авах, үйлчилгээ үзүүлэхгүй байх эрхтэй.
2.4. ББСБ нь Аппликейшн-ыг хөгжүүлэх, сайжруулахаар хамтран ажиллаж байгаа гүйцэтгэгч, зөвлөхөд Таны мэдээллийг нууцлалтайгаар дамжуулахыг зөвшөөрч байгаа болно.
3. Харилцагчид тавигдах шалгуур, зээлийн эрх тогтоох, хураамж төлөх
3.1. Дараах шалгуурыг хангасан Харилцагч нь ББСБ-тай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулан зээлийн эрх тогтоолгох боломжтой. Үүнд:
3.2. Харилцагчийн сайн дурын хүсэлт, зөвшөөрлийн дагуу түүний хувийн мэдээллийг төрийн цахим мэдээллийн сангаас цуглуулах, түүнд боловсруулалт хийхтэй холбоотой гуравдагч талуудтай хамааралтай зардлыг санхүүжүүлэх зорилгоор үйлчилгээний хураамж болох 6,000/зургаа мянган/ төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Харилцагч 3.1-д заасан шалгуур хангаагүй нь тус хураамжийн төлбөрийг буцаан олгох үндэслэл болохгүй.
3.3. Харилцагчийн хувийн мэдээлэлд боловсруулалт хийсний үр дүнд зээлийн эрх тогтох бөгөөд энэхүү эрх нь 24 цаг хүчинтэй байна.
3.4. Харилцагчийн зөвшөөрлөөр түүний хувийн мэдээллийг боловсруулан, баталгаажуулах явцад тус үйлчилгээний нөхцлийн 3.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд зээлийн эрх тогтоох боломжгүй бөгөөд ББСБ нь үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.
4. Зээлийн бүтээгдэхүүний нөхцөл:
4.1. Зээлийн эрхийн хэмжээ: 50,000- 1,000,000 төгрөг
4.2. Зээлдэгч нь тухай бүр авах зээлийн хэмжээг өөрөө сонгох эрхтэй бөгөөд нэг удаа олгох зээлийн доод хэмжээ: 50,000 төгрөг байна. Зээлдэгчид нэг удаа олгох зээлийн дээд хэмжээ нь зээлдэгчийн нийт эрхийн хэмжээнээс ихгүй байна.
4.3. Зээлийн хугацаа: 1-12 сар
4.4. Зээлийн хүү /сарын/: 2.8 % - 8.0 %
4.5. Энэхүү үйлчилгээний нөхцөлд ББСБ нь өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулахаас 14 хоногийн өмнө Аппликейшн-д мэдэгдэл байршуулах бөгөөд харилцагч аливаа хүсэлт, гомдол, санал гаргаагүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно.
5. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай
5.1. Харилцагч нь Аппликейшн-д агуулагдаж буй өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүрэгтэй.
5.2. Харилцагчийн буруутайгаас хувийн мэдээллийн нууцлал алдагдвал ББСБ хариуцлага хүлээхгүй.
5.3. ББСБ нь энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор харилцагчийн хувийн мэдээллийг ашиглахгүй, гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй бөгөөд харилцагчийн хувийн мэдээллийг нууцлалыг хадгалах, хамгаалах үүрэг хүлээнэ.
5.4. ББСБ нь харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын сацуу таны оруулсан аливаа мэдээллийг хуульд заасан эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу тухайн шаардсан хэмжээгээр хязгаарлан гаргаж өгнө.
5.5. ББСБ нь хуульд заасны дагуу харилцагчийн зээлийн үйлчилгээ авах, эргэн төлөх бүрт тухайн зээлийн мэдээллийг шинэчлэн эрх бүхий байгууллагад мэдээлэл нийлүүлэх эрхтэй байна.
5.6. Харилцагч үйлчилгээний нөхцөлд заасан өөрийн үүргийг зөрчсөн тохиолдолд ББСБ нь үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, өөрт учирсан хохирол, зардлыг нэхэмжлэх, гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй байна.
5.7. Аппликейшн-д техникийн өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд түр хугацааны зогсолт хийж болно.
6. Баталгаажуулалт
6.1. Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцан, Таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн 6 орон баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД” хэсэгт оруулан “БАТАЛГААЖУУЛАХ” товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн тооцно.
6.2. Хэрэв Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй байгаа бол “Х” товчлуурыг дарна уу. Энэ тохиолдолд ББСБ-ын ANDA зээлийн аппликейшнийг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу. Иймээс та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийднэ үү.
ooOoo