ANDA АППЛИКЭЙШНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “ЭМ ЭЛ ЖИ ФИНАНС ЮҮ БИ ББСБ” ХХК /цаашид ББСБ гэх/ “ANDA” зээлийн аппликэйшнд таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг зээлийн нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм.

Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. Та ANDA зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн 6 орон баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД” хэсэгт оруулан “БАТАЛГААЖУУЛАХ” товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.

Та   ANDA аппликейшнийг “Google play store” болон “App store”-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар манай аппликейшнийг ашиглах боломжтой болно.    Бүртгүүлэх мэдээлэлд:

 

  1. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр ББСБ-д дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.
    1. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авах, хадгалах,
    2. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах,
    3. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах,

Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг ББСБ-ын ANDA зээлийн аппликэйшны үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглана. Түүнчлэн ANDA зээлийн аппликэйшн болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглана.

Таныг аппликейшнд хандалт хийх үед танд өөрт ойрхон байрлах үйлчилгээний салбарыг санал болгохын тулд таны байршлыг тогтоох бөгөөд өөр ямар нэгэн зорилгоор хэрэглэдэггүй болно. 

  1. Та ББСБ-ын ANDA зээлийн аппликэйшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ оруулахдаа дараах үүрэг хүлээнэ:

 

    1. Хуурамч мэдээлэл оруулахгүй байх,
    2. Бусдын хувийн болон санхүүгийн мэдээлэл оруулахгүй байх,
    3. Хувийн болон эмзэг мэдээллийг аюулгүй хамгаалах

Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 2.1-д заасныг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан, 2.2-д заасныг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан тохиолдолд ББСБ нь таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.

Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч болон ББСБ-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.

  1. ББСБ нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, ANDA зээлийн аппликэйшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах таны хандалт, хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
  2. Үйлчилгээний нөхцөл:
    1. Зээлийн дүн: 50,000 MNT - 1,000,000 MNT
    2. Зээлийн хугацаа: 1-12 сар
    3. Зээлийн хүү /сарын/: 2.8% - 4.5%
  3. ББСБ-ын ANDA зээлийн аппликэйшний эрх, үүрэг:
    1. Хэрэглэгчийн хувийн мэдээллийн өөрчлөлтийг эрх бүхий байгууллагаас гаргуулан авах;
    2. Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах;
    3. ББСБ нь дараах тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр зээлжих эрхийг түр хаах, шаардлагатай бол гэрээг дуусгавар болгоно. Үүнд, Хэрэглэгч:
      1. Гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн;
      2. Зээлийг хууль бус үйл ажиллагаанд ашигласан;
      3. Худал мэдээлэл өгсөн;
      4. Хууран мэхэлсэн;
      5. ББСБ-ын үйл ажиллагаанд саад учруулсан;
      6. ANDA зээлийн үйлчилгээг бусад хэрэглэгчдэд хортой, зүй зохисгүй байдлаар ашигласан;
      7. Хэрэглэгчийн эрх зүйн чадвар дуусгавар болсон;
      8. Хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдлийг үндэслэн хэрэглэгчийн зээлийн эрхийг хаах, шаардлагатай тохиолдолд зээлийн эрхийг түр хаах болон цуцлах;
  1. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал:
    1. ББСБ нь таны оруулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй, бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Мөн мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
    2. Аппликейшний программ хангамж нь Хэрэглэгчийн үндсэн мэдээлэл, зээлийн болон        эргэн төлөлтийн талаарх мэдээллийг автоматаар серверт архивлан хадгалах ба цаасан баримтыг архивд хадгална.
    3. Аппликейшний программ хангамж, систем нь Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалахуйц техникийн нөхцлийг бүрэн хангасан байна. Үүнд хэрэглэгчийн хувийн мэдээллээс гадна ББСБ-аас авч буй үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг хамруулан ойлгоно.
    4. Хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулсан мэдээллийг Үйлчилгээний нөхцөлийн 1 болон 3 дугаар зүйлсээс өөрөөр ашиглах, хамааралгүй гуравдагч этгээдэд задруулахыг хориглох ба мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
    5. Хэрэглэгч Аппликейшнийг татан авч, бүртгүүлэх болон ашиглах үед өөрийн мэдээллийн нууцлал хангахыг Хэрэглэгчид сануулж, Хэрэглэгчтэй байгуулах гэрээнд энэ талаар дараах байдлаар тодорхой тусгасан байна.
    6. Хэрэглэгчийн гүйлгээний нууцлалын тохиргоог өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлтөөс үүдэн бий болсон, өөрөөс хамаарсан асуудал, үр дагавар, хохирлыг бие даан хариуцах;
    7. Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн  зээлийн дансанд эрх олгогдоогүй шилжүүлэг хийгдсэн тухай мэдсэн, өөрийн зээлийн эрхтэй холбоотой бүртгэлийн аливаа алдаа, зөрчил дутагдлыг илрүүлсэн болон өөрийн нууц код, бусад кодыг эрх олгогдоогүй гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй тухай сэжиглэж байвал нэн даруй нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо солих, ББСБ-д мэдэгдэх;
    8. Гэрээнд заасан үүргийг биелүүлээгүйн улмаас болон биелүүлсэн ч хугацаа алдсаны улмаас үүссэн хохирлыг цахим зээлийн эрх эзэмшигч өөрөө бүрэн хариуцах;
    9. Аппликейшнд ашиглагдах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц код болон бусад мэдээллийн нууцлалыг хадгалах, өөрийн буруутай үйл ажиллагаанаас тус мэдээллүүд алдагдсан тохиолдолд хариуцлагыг өөрөө бүрэн хүлээх;
    10. Үйлчилгээ авсан болон авч байгаа харилцагчийн ДАН системээр баталгаажсан мэдээллийг устгах, солих боломжгүй байна.
    11. Үйлчилгээ авахаас өмнө татгалзсан хэрэглэгч бүртгэлээ устгуулах хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд ажлын 10 хоногт багтаан хэрэглэгчийг идэвхгүй төлөвт оруулна.
  2. Уг үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар  ANDA зээлийн аппликэйшнд мэдэгдэнэ. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор уг өөрчлөлтийг үл хүлээн зөвшөөрсөн талаар мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
  3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Та хүлээн зөвшөөрч ANDA зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг үнэн зөв бөглөнө. Хэрэв ANDA зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг Та худал бөглөсөн тохиолдолд ББСБ-ын зүгээс гэрээ байгуулахад татгалзах шалтгаан болно. Энэ тохиолдолд ББСБ нь харилцагчийн өмнө аливаа хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, ANDA зээлийн аппликэйшнийг ашигласан нь та болон ББСБ-ын хооронд зээлийн гэрээ байгуулсан, эсхүл ББСБ нь танд зээл олгох амлалт өгсөн, гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар ББСБ-ын эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг танд олгохгүй болно.

Та ANDA зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн 6 орон баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД” хэсэгт оруулан “БАТАЛГААЖУУЛАХ” товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.

Хэрэв Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөхгүй байгаа бол “Х” товчлуурыг дарна уу. Энэ тохиолдолд ББСБ-ын ANDA зээлийн аппликэйшийг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу. Иймээс та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийднэ үү.