“ZOOS” АППЛИКЭЙШНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ
НӨХЦӨЛ
САНАМЖ: Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “АЛТАН ЗООС КАПИТАЛ ББСБ” ХХК-ийн “ZOOS” зээлийн аппликэйшнд таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг зээлийн нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм.
Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. Та "ZOOS" зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн 6 орон баталгаажуулах кодыг "БАТАЛГААЖУУЛАХ КОД" хэсэгт оруулан "БАТАЛГААЖУУЛАХ" товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.
1. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГҮҮЛЭХ МЭДЭЭЛЭЛ
Анхааруулга: Бид таны хувийн мэдээлэл болох овог нэр, регистрийн дугаар, зураг, холбоо барих мэдээлэл, холбоо барих жагсаалтын зөвхөн зээл судлах, олгох, эргэн төлөлт зэрэг зээлийн үйл ажиллагаанд ашиглах болно.
Та “ZOOS” аппликэйшнийг “Google play store” болон “Apple store”-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар манай аппликэйшнийг ашиглах боломжтой болно. Бүртгүүлэх мэдээлэлд:
“ZOOS” аппликэйшнд та бүртгүүлсний дараа доорх мэдээллүүдийг таны биометрикийн хандалтын зөвшөөрлийн дагуу хүлээн авч, өөрсдийн мэдээллийн сан болох www.ZOOS.mn сайтад хадгалах болно.
Үүнд:
“ZOOS” аппликэйшн нь хэрэглэгчийн холбоо барих жагсаалт руу хандаж таны найзын хүрээллийг тодорхойлох мөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж зээлийн эрхийг тогтоох болон өөрийн идэвхитэй ашиглаж буй утаснаас хандаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор ашигладаг.
“ZOOS” аппликэйшн нь таныг барьцаатай зээлийн хүсэлт илгээх үед, таны илгээсэн зургийг ашиглан барьцаа хөрөнгийг үнэлэх зээл олгох шийдвэр гаргах зорилгоор таны зургийг ашигладаг.
2. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРСНӨӨР “АЛТАН ЗООС КАПИТАЛ ББСБ” ХХК-Д ДАРААХ ЗӨВШӨӨРӨЛ, ЭРХИЙГ ОЛГОНО
Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах.
Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцөлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд тантай байгуулах зээлийн гэрээний төслийг боловсруулахад ашиглах.
Таны фейсбүүкийн нэр, ID, и-мэйл болон холбоо барих мэдээллийг бүртгэж мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор дүн шинжилгээ хийхэд ашиглана. Тухайн хүсэлтээ устгуулахыг хүсвэл info@altanzoos.mn и-мэйл-рүү хүсэлт илгээнэ.
Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “АЛТАН ЗООС КАПИТАЛ ББСБ” ХХК-ийн “ZOOS” зээлийн аппликэйшний үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглана. Түүнчлэн “ZOOS” зээлийн аппликэйшн болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглах.
3. ХЭРЭГЛЭГЧ НЬ ДАРААХ ҮҮРЭГТЭЙ
Зээлийн хүсэлтэд дурдсан мэдээлэл болон зээлийн шийдвэрт нөлөөлөх аливаа бичиг баримт, мэдээллийг үнэн зөвөөр гарган өгөх.
Хуурамч мэдээлэл оруулахгүй байх.
Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх.
Хэрэв Та хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд “АЛТАН ЗООС КАПИТАЛ ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
Хэрэв Та бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол “АЛТАН ЗООС КАПИТАЛ ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй. Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч болон “АЛТАН ЗООС КАПИТАЛ ББСБ” ХХК-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.
“АЛТАН ЗООС КАПИТАЛ ББСБ” ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “ZOOS” зээлийн аппликэйшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликэйшнд хандах таны хандалт, хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
4. ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ
Зээлийн дүн: 50,000 төгрөг – 5,000,000 төгрөг
Зээлийн эргэн төлөлт: Таны сонголтоор буюу 14, 21, 30, хоног хүртэл /Авч буй зээлийн дүнгээс хамаарч/
Мөн та ямар ч хугацаатай зээл авсан тухайн зээлээ 3 /хоёр/ удаа сунгах эрхтэй.
Хүү: 2.5% - 4.5%
6. “АЛТАН ЗООС КАПИТАЛ ББСБ” ХХК-ИЙН “ZOOS” ЗЭЭЛИЙН АППЛИКЭЙШНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
Хэрэглэгчийн хувийн мэдээллийн өөрчлөлтийг Монгол улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасны дагуу Монгол улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах.
Хэрэглэгчийг хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, шаардлагыг хангаагүй нөхцөлд гэрээг цуцлах.
“АЛТАН ЗООС КАПИТАЛ ББСБ” ХХК нь дараах тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр зээлжих эрхийг түр хаах, шаардлагатай бол гэрээг дуусгавар болгоно.
Үүнд, хэрэглэгч:
7. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ
“АЛТАН ЗООС КАПИТАЛ ББСБ” ХХК нь таны оруулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй, бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Мөн мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
Бүх хэрэглэгчид мэдээллээ устгах эсвэл цуцлах боломжтой бөгөөд манай Info@altanzoos.mn и-мэйл-р үү хүсэлт гаргаснаар үйлчилгээгээ хаалгах боломжтой.
“ZOOS” аппликэйшн нь хэрэглэгчийн холбоо барих жасгаалт руу хандаж таны найзын хүрээллийг тодорхойлох мөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийж зээлийн эрхийг тогтоох болон өөрийн идэвхтэй ашиглаж буй утаснаас хандаж байгаа эсхийг тогтоох зорилгоор ашигладаг бөгөөд өөр ямар нэгэн зорилгоор хэрэглэдэггүй.
“ZOOS” нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг нууцаар цуглуулах, эсвэл ямар нэгэн үндэслэлгүй байдлаар зорилгоосоо өөрөөр хэрэглэддэггүй.
“ZOOS” нь өгөгдлийн найдвартай байдлыг хангадаг бөгөөд стандарт шифрлэлт, мэдээлэл алдахаас сэргийлэх техник технологийг ашигладаг. Мэдээлэл хамгаалах
“ZOOS” аппликэйшний программ хангамж нь Хэрэглэгчийн үндсэн мэдээлэл, зээлийн болон эргэн төлөлтийн талаарх мэдээллийг автоматаар серверт архивлан хадгалах ба цаасан баримтыг архивд хадгална.
“ZOOS” аппликэйшний программ хангамж, систем нь Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалахуйц техникийн нөхцлийг бүрэн хангасан байна. Үүнд хэрэглэгчийн хувийн мэдээллээс гадна ББСБ-аас авч буй үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг хамруулан ойлгоно.
Хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулсан мэдээллийг Үйлчилгээний нөхцөлд зааснаас өөрөөр ашиглах, хамааралгүй гуравдагч этгээдэд задруулахыг хориглох ба мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
Хэрэглэгч аппликэйшнийг татан авч, бүртгүүлэх болон ашиглах үед өөрийн мэдээллийн нууцлал хангахыг Хэрэглэгчид сануулж, Хэрэглэгчтэй байгуулах гэрээнд энэ талаар дараах байдлаар тодорхой тусгасан байна.
Үйлчилгээ авсан болон авч байгаа харилцагчийн хурууны хээгээр баталгаажсан мэдээллийг устгах, солих боломжгүй байна.
Үйлчилгээ авахаас өмнө татгалзсан хэрэглэгч бүртгэлээ устгуулах хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд ажлын “ZOOS” 2 хоногт багтаан хэрэглэгчийг идэвхгүй төлөвт оруулах ба дахин бүртгүүлэх боломжгүй болгох үүднээс регистрийн дугаар, утасны дугаар, овог, нэрийн бүртгэлээс бусад мэдээллийг устгана.
8. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ УСТГАХ
Үйлчилгээ авахаас өмнө татгалзсан хэрэглэгч бүртгэлээ устгуулах хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд “ZOOS” ажлын 5 хоногт багтаан хэрэглэгчийг идэвхгүй төлөвт оруулах ба дахин бүртгүүлэх боломжгүй болгох үүднээс регистрийн дугаар, утасны дугаар, овог, нэрийн бүртгэлээс бусад мэдээллийг устгана.
Үйлчилгээ авсан болон авч байгаа хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтийн дагуу мэдээллийг засах, өөрчлөх эсвэл устгана. Үүнд:
Хэрэглэгч “ZOOS” аппликэйшнд бүртгэлтэй өөрийн алдаатай мэдээллийг залруулах, мэдээлэлд өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл тусгуулах тохиолдолд info@altanzoos.mn и-мэйл хаяг руу хүсэлтээ илгээнэ.
9. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
Уг үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар таны “ZOOS” зээлийн аппликэйшнд мэдэгдэнэ. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 өдрийн дотор уг өөрчлөлтийг үл хүлээн зөвшөөрсөн талаар мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
10. БУСАД
Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Та хүлээн зөвшөөрч “ZOOS” зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг үнэн зөв бөглөнө. Цаашлаад хувийн болон барьцааны мэдээллийг үнэн зөв гэдгийг үндэсний дата төвийн ДАН нэвтрэлтийн системээр баталгаажуулна. Хэрэв “ZOOS” зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг Та худал бөглөсөн тохиолдолд “АЛТАН ЗООС КАПИТАЛ ББСБ” ХХК-ийн зүгээс гэрээ байгуулахад татгалзах шалтгаан болж болно. Энэ тохиолдолд Таны хохирлыг “АЛТАН ЗООС КАПИТАЛ ББСБ” ХХК-ний зүгээс хариуцахгүй болохыг анхаарна уу.
Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, “ZOOS” зээлийн аппликэйшнийг ашигласан нь та болон “АЛТАН ЗООС КАПИТАЛ ББСБ” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулсан, эсхүл “АЛТАН ЗООС КАПИТАЛ ББСБ” ХХК нь танд зээл олгох амлалт өгсөн, гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар “АЛТАН ЗООС КАПИТАЛ ББСБ” ХХК-ний эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг танд олгохгүй болно
11. САНАЛ ХҮСЭЛТ
Хэрэв танд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байгаа бол info@altanzoos.mn и-мэйл хаяг руу хандана уу. Бид таны асуудлыг шийдэхийн төлөө хичээж, ажиллах болно.